Хар тамхины эсрэг вакциныг амьтан дээр туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-09 10:29:47

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Кокаинд донтолтын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй Бразилын судлаачид амьтан дээр туршилт хийж эхэлжээ.

Ийм вакцин гарган авах ажлыг бид хоёр жилийн гаруйн өмнө эхэлсэн гэж судлаачдын багийн ахлагч ярьж байна.

Бразилын Минас-Жерайсийн их сургуулийн Органик химийн тэнхмийн профессор Ангело де Фатима хэлэхдээ “кокаиныг эсэргүүцэгч дархлааны тогтолцоогоор дамжуулан эсрэг биетүүдийг гарган авахын тулд бид нэгэн молекулыг задалж байна” гээд “эдгээр эсрэг биет нь кокаиныг тархинд нөлөөлөхөөс урьдчилан сэргийлснээр мансууруулах бодист донтох эрсдэлийг бууруулна” гэв.

НҮБ-ын Мансууруулах бодис ба гэмт хэрэгтэй тэмцэх газрын /UNODC/ мэдэгдсэнээр, Бразилд кокаины хэрэглээ дэлхийн дунджаас дөрөв дахин өндөр байдаг ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ