ХОВД: Иргэдийг дасгал хийх, алхаж гүйхэд цаг гаргахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-15 17:39:53

Жаргалант /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цаг гаргая" аян Ховд аймагт үргэлжилж байна.  

Албан байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. 

Мөн дасгал хөдөлгөөн, алхаж гүйхэд “Цаг гаргая” уриалга бүхий үйл ажиллагаанд хүүхэд, өсвөр үе, залуучууд, иргэдийг өргөнөөр татан оролцуулж буй. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан бүх нийтийн гүйлтэд 600 орчим иргэн оролцжээ. 

"Цаг гаргая" аян цаашид үргэлжлэх тул иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, дасгал хөдөлгөөн хийх, алхаж гүйхэд цаг гаргахыг уриаллаа. Мөн мэргэжлийн байгууллагуудын зүгээс алхалт гүйлтийн ач холбогдлын талаар мэдээлэл, зөвлөмж түгээн ажиллахаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ