Нисдэг тэрэг унасан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг /нисдэг тэрэг/ сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унаж осолджээ.
Тухайн үед сурагч нисгэгч бие даасан нислэг үйлдэж байжээ. Нисгэгчийн биеийн байдал хэвийн байгаа ч эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулжээ.
Ослын газарт Агаарын цэргийн командлал, цагдаагийн байгууллага, ИНЕГ, прокурор, шүүх шинжилгээ зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөл техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.