ОРХОН: Төрийн 215 үйлчилгээг хүргэх “Цахим төв”-ийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-10 10:55:55
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Нутгийн Удирдлагын ордны нэг давхарт төрийн үйлчилгээний “Цахим төв” нээлтээ хийлээ. Орхон аймаг 2020-2024 онд “Цахим аймаг” болох зорилт дэвшүүлж “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд “Цахим төв”-ийг ашиглалтад оруулж төрийн 215 үйлчилгээг 24 цагийн турш үзүүлнэ.

Өмнө нь Төрийн үйлчилгээний нэгдсэн цэг буюу ТҮЦ машин ажиллаж байсан уг газрыг орон нутгийн санхүүжилтээр шинэчлэн засаж өргөжүүлэн ТҮЦ машин, Улсын бүртгэлийн газар болон төлбөр тооцооны киоск машинуудыг байрлуулжээ.

“Цахим төв”-өөс иргэн, хуулийн этгээд 16 төрлийн 37 үйлчилгээ, E-Mongolia”- Цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системээс 73 төрлийн үйлчилгээ, Улсын бүртгэлийн хэлтсийн киоск машинаас 9 төрлийн 72 үйлчилгээ авах боломжтой юм.

Орхон аймаг төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй, хүнд сурталгүйгээр иргэд олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор Баян-Өндөр, Жаргалант суманд E-Mongolia төвийг 2021 оноос ажиллуулж байгаа юм. 


 


Холбоотой мэдээ