СЭЛЭНГЭ: Буриад улсын аж ахуйн нэгжүүдийн жимс, жимсгэнийн тарьц суулгац борлуулалт сайтай байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-06 13:57:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Цыденов Алескей Самбуевич, Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар Сэлэнгэ аймагт хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд олон чухал үйл явдлуудыг хамтран зохион байгууллаа.


Тухайлбал тус улсын Архивын газар, Сэлэнгэ аймгийн төрийн архив хамтарсан үзэсгэлэн гаргалаа.

Мөн Бүгд Найрамдах Буриад Улсын Мал эмнэлгийн газар, Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Түүнчлэн Буриад Улсын аж ахуйн нэгжүүдийн жимс, жимсгэнийн тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг аймгийн төв Партизаны талбайд зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаа нь жимс жимсгэнэ тариалагчдын сэтгэлд нийцсэн, эрэлт хэрэгцээ ихтэй, борлуулалт сайтай байлаа.


Тухайлбал полкультурка, хар үхрийн нүд, хөх далан хальс, чацаргана, сибирийн алимын бут, клен, бөөрөлзгөнө зэрэг жимсний тарьц, суулгацууд байв.














Холбоотой мэдээ