ОРХОН: Хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-04 13:54:49
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт “Гүүд нэйборс” олон улсын байгууллагын салбарыг байгууллаа.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён нар хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурснаар уг салбарын үйл ажиллагаа эхэллээ.

“Гүүд нэйборс” байгууллага нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд дэлхийн 48 оронд төлөөлөгчийн газартай, НҮБ-д зөвлөх эрхтэй, ашгийн бус, хөгжлийн төлөө хүмүүнлэгийн байгууллага юм. 

Орхон аймагт тус салбарыг байгуулснаар “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т суурилсан төсөл, хөтөлбөрийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Ингэхдээ Эрдэнэ, Дэнж, Их-Залуу, Яргуйт багт түлхүү ажиллах юм.

 

 

Холбоотой мэдээ