СЭЛЭНГЭ: Тамирчин П.Хатанзаяа легионер тоглогчоор гэрээ байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. HOBBY
ACE клубийн тамирчин П.Хатанзаяа Сингапур улсын JRT Volleyball Academy клубт
Легионер тоглогчоор гэрээ байгуулан тоглохоор болжээ.
П.Хатанзаяа нь Сингапурын волейболын холбооны тэмцээн, Малайз улсад зохиох цомын
төлөөх тэмцээн болон JRT Cup зэрэг нийт 3 тэмцээнд хүчээ сорих аж.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын Спорт сургуулийн 2022 оны төгсөгч юм.