ХӨВСГӨЛ: "Монгол ногоо" төслийн хүрээнд 15 өрхийг хамруулсан жишиг гудамжийг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-27 15:46:11

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Монгол ногоо" төсөл 2016 оноос эхлэн хэрэгжиж байна.

Төсөл Мөрөн сумын 2 сургууль, 3 цэцэрлэгт хэрэгжиж, 2018 онд Мөрөн суманд жишиг гудамж байгуулсан бол 2019 оноос 12 дугаар  багийн 26 өрхөд амжилттай хэрэгжсэн байна.

Энэ онд "Монгол ногоо" төслийн хүрээнд Мөрөн сумын 2,3 дугаар багийн 15 өрхийг хамруулсан жишиг гудамжийг бий болгоно.

Төсөлд хамрагдах айл өрхүүдийн дунд худаг гаргаж, үр үрсэлгээ, хүлэмж зэргийг өгч хүнсний ногоог хэрхэн тариалж арчлан ургуулах талаар арга зүйн зөвлөгөө өгч байна.

Төслийн үр дүнд жишиг гудамжны айл өрхүүд хашаандаа эрүүл ногоог тариалан ургуулж хүнсэндээ хэрэглэхээс гадна зах зээлд борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Мөрөн сумын хэмжээнд хүлэмжийн аж ахуй газар  тариалан  эрхэлдэг 150 гаруй иргэн байдаг ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ