МСҮТ-д сурах мэргэжлийн тоо нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв шинэ хичээлийн жилээ эхлээд байна.
МСҮ төв сургуульд 500 орчим суралцагч элссэнээр элсэлтийн төлөвлөгөө 70 хувьд хүрээд, одоо нэмэлт элсэлт авч байна. Сургалт, дотуур байр төлбөргүй, тэтгэлэг 70 мянган төгрөг, сургалтын орчин сайжирсан. Энэ хичээлийн жилээс мал аж ахуй, газар тариалангийн фермер, ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг мэргэжлийн анги нэмэгдсэнээр мэргэжлийн тоо 16 хүрч, дээр нь Герман Улсын төслөөр гагнуурчны дамжаанд суралцагч элсүүлж байна. Эдгээр мэргэжлийн багш нар нэмэгдэнэ. Харин хими, физикийн багш нарын тоо цөөрөх магадлалтай боллоо.
Ш.Айзаря