Японы Төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-25 14:31:00

ТОКИО. /Reuters/. Японы Төв банкны ерөнхийлөгч Казуо Уэда мөнгөний хэт зөөлөн бодлогыг одоогоор хэвээр хадгалах хэрэгтэйг онцолсон боловч инфляц, цалингийн өсөлт Төв банкны таамаглалаас хэтэрвэл зээлийн хүүг өсгөж магадгүйг тэмдэглэжээ.


"Эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, үнэ, санхүүгийн өөрчлөлтийг харгалзан, бондын өгөөжийн муруйг хянаж үзсэний үндсэн дээр бодлогын хүүг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзэж байна" гэж К.Уэда парламентад хэлсэн үгэндээ дурдсан байна.


Инфляцыг 2 хувьд хүргэхийн тулд Японы мөнгөний зөөлөн бодлогыг цалин хөлсний өсөлттэй хамт тогтвортой байлгах шаардлагатай байна гэж тэрбээр дахин онцолжээ.


“Гэхдээ цалингийн өсөлт, инфляц нь таамаглаж байснаас түргэн өсөж, мөнгөний бодлогыг чангалах шаардлагатай болбол Төв банк зээлийн хүүг өсгөх зэргээр хариу арга хэмжээ авахад бэлэн байна” гэж К.Уэда хэлсэн байна.
Холбоотой мэдээ