СЭЛЭНГЭ: Шилжин явах цомыг Сүхбаатар сумын баг тамирчид хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сэлэнгэ лиг-2023” спортын их наадам спортын 5
төрлөөр 3 өдрийн турш 3000 гаруй хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөдлөл дор
аваргуудаа тодрууллаа.
10 дахь жилдээ болж буй нөхөрлөл, өрсөлдөөн,
авхаалж самбааны илэрхийлэл болсон энэхүү их наадамд 140 багийн 1300 орчим
тамирчин оролцлоо.
Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Сүхбаатар сумын
баг тамирчид тэргүүлж, дэд байрт Мандал сум, гутгаар байрт Мандал сумын Хэрх
тосгоны баг тамирчид шалгарлаа.
Мөн шилдэг сумдын шагналыг Ерөө, Сайхан,
Алтанбулаг, Шаамар, Баянгол, Цагааннуур, Ерөө сумын Бугант тосгоны баг
тамирчид хүртлээ.
Зохион байгуулагчдын зүгээс 10 дахь жилийн сюрприз болгон
10 шилдэг сумдыг шалгаруулав.
Ташрамд дуулгахад тамирчдад гардуулсан шилжин
явах цом, дурсгалын цом, медаль зэргийг зөвхөн энэ удаагийн үйл ажиллагаанд зориулан дахин давтагдахгүйгээр хийлгэжээ.