Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төв хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-09-07 11:50:59

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлт боллоо.

Төвийн суралцагч хүүхдийн байгууллагын “Авъяас алтан медальт” Баярсайханы Баянзул, Төмөрчөдөрийн Лхамсүрэн, Эрдэнэмандал ахлах сургуулийн сурагч Бат-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн ая дуугаа өргөн барьсан юм.

Өчигдөр болсон зургаа дахь жилийн нээлтийн арга хэмжээнд төвийн дарга Н.Цэдэвсүрэн ирэх жилд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар товч мэдээлэл хийлээ. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн В.Наранчимэг нээлтийн арга хэмжээнд оролцож хүүхэд багачууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ дэвшүүлэн орон нутгаас барьж буй бодлого шийдвэрийг мөн танилцуулсан байна.

Тус төв анх 2011 онд Баянхонгор аймагт байгуулагдсан өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 1000 шахам хүүхдэд боловсрол, эрүүл мэндийн 11 төрлийн үйлчилгээг үзүүлжээ.

Мөн засан сайжирсан 61 хүүхдийг СӨБ, 6 хүүхдийг ЕБС-д, 70 хүүхдийг МСҮТ-ийн эсгий урлал, оёдол, талх нарийн боовны ангид тус тус холбон зуучилж суралцжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ