СҮХБААТАР: Их жанжин Д.Сүхбаатарыг ардуудтайгаа уулзсаныг гэрчлэх түүхт багана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-19 09:56:51

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 1921-1990 оны хооронд барьсан түүхэн хөшөө дурсгал 20 бий. Түүнээс хамгийн түүхт хөшөө бол 1981 онд барьж байгуулсан дурсгалын багана юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь тус багана нь Д.Сүхбаатар жанжин 1922 онд нутгаараа явахдаа энэ газар ардуудтайгаа уулзсан түүхэн үеийг гэрчлэн үлдээсэн хөшөө юм. 


Энэхүү дурсгалын баганан хөшөө нь сумын төвөөс 11км-т, Налайх гэдэг газарт байрладаг. Том шар өнгийн хүрээтэй, суурин дээр өндөр хавтгай баганатай. Зүүн зүгт харсан. Дурсгалын баганын самбар чулууны зүүн талын дээд талд голд нь хоёр хүн хадаг солилцож байгаа болон хажуугаар нь долоон том хүн хоёр хүүхдийг төвийлгөн дүрсэлсэн байна. Хөшөөний өндөр 6м, өргөн 2,20см, зузаан 55см аж.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2022 оны Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогоор Барилга архитектурын 60 дурсгалт газрын 71 дурсгал тоологджээ.

 

Холбоотой мэдээ