Ахмадууд баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэв

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 17:12:53

Хөвсгөл аймгийн ахмадууд анх удаа баяраа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд тэмдэглэв.

Энэ жилийн хувьд тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан ахмадын баярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэж баярын нээлтэнд аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ төрсөн нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулж хөдөлмөрлөж ирсэн ахмадуудаараа үргэлж бахархаж явдаг шүү гэдгийг онцлоод аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ахмадууддаа үйлчлэх автобустай болж буй баяртай мэдээг дуулгалаа. Баярын өдөр ахмадуудын дунд АХА, шатар, бүжгийн гээд олон төрлийн тэмцээн наадмууд боллоо.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд