Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг энэ сарын 20-нд зохион байгуулна.
Яармаг дахь шинэ Хангарди ордонд зохион байгуулах форумын бэлтгэлийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн
засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Олон улсын болон хамтын ажиллагаатай
байгууллагууд, түншүүдэд урилга хүргүүлсэн. Олон улсын байгууллагын 120 гаруй
төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Гадаадаас 100 гаруй зочин ирнэ. Бэлтгэл бүрэн хангагдсан, энэ үеэр 15
гэрээ, хамтын ажиллагааны санамж
бичиг байгуулахаар төлөвлөсөн” хэмээн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.
Форумд https://ubif.mn/ цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой аж.