ХОВД: Барилгын салбарынхан чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-05 13:57:31

Жаргалант /МОНЦАМЭ/. "Шинэ Ховд барилгын чуулган-2023" үйл ажиллагааг 4 дүгээр сарын 14-16-ны өдөр Ховд аймагт зохион байгуулна.

Тус чуулганы зорилго нь Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого", аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, "Нээлттэй-Ховд" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангаж орон нутгийг хөгжүүлэхэд чиглэх юм.

Энэ үеэр бүсчилсэн хөгжил ба хот төлөвлөлт, газрын харилцаа, дэд бүтэц, барилгын материал үйлдвэрлэл зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, асуудал-шийдлийг хамтын оролцоотой тодорхойлохоор төлөвлөж байна.  

Мөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажлын норм, барилга, бүтээн байгуулалтын чанар, хяналтыг сайжруулах,  орчин үеийн хот төлөвлөлтийн ажлын явц, үр дүнг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн ажлын хариуцлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дээрх чуулганы үеэр ярилцах аж.    

  

Холбоотой мэдээ