Мари Фавругийн "Алтан Орд" ном монгол хэлээр хэвлэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-01 19:38:33
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Парисын Нантерийн их сургуулийн багш, түүх судлаач, зохиолч Мари Фавру Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүүтэй 3 дугаар сарын 30-ны өдөр уулзах үеэрээ өөрийн бичсэн "Алтан Орд" ном нь ирэх 5 дугаар сард монгол хэлээр хэвлэгдэхээр төлөвлөгдөж байгаа гэжээ.


Мари Фавру (Marie Favereau Doumenjou) Их Монголын эзэнт гүрний үеийн түүхийн судалгаагаар дагнан ажилладаг эрдэмтэн судлаач бөгөөд 2021 онд “Алтан Орд: Монголчууд дэлхийг  өөрчилсөн нь” (The Horde: How the Mongols changed the World)  хэмээх ном бичсэн нь судлаачдын дунд төдийгүй барууны нэр хүндтэй хэвлэлийн газруудын анхааралд байж, хамгийн гүйлгээтэй номын тоонд орж байсан юм. 



Холбоотой мэдээ