Малчид үндэсний өв соёлоо тээж хадгалж явах ёстой гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Иххэт сумын хоёрдугаар багийн иргэн О.Даваа малчин хүний өдөр тутмын хэрэглээ болсон үндэсний уламжлалт ногт, хазаар, сур, бугуйл, аргамжаа зэргийг гайхалтай сайхан урладаг нэгэн юм.Тэрбээр үндэсний өв соёлоо авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, эдлэж хэрэглэх тал дээр сэтгэл зүрхээ зориулан ажилладаг аж.
Өв соёлоо мартах шахсан энэ цагт түүний урласан бүтээлүүд чамгүй үнэд хүрдэг байна. Суран ногт зангидахад 50 мянга, жирэм 5000-8000 төгрөг, даруулга олом 15-20 мянга, чөдөр 25-30 мянга, бугуйл 250 мянган төгрөгөөр тус тус урлаж хөдөөгийнхөнд худалдана. Хэдийгээр түүний бүтээлүүд үнэтэй мэт боловч нарийн ур, цаг зав, хөдөлмөр ихээхэн шингэдэг тул хямдхан борлуулах боломжгүй байдаг гэнэ. Тэрээр “Хэдхэн жилийн өмнө хөдөөний айлууд өөрсдөө ногт хазаараа зангидаж хэрэглээгээ хангадаг байлаа. Харин одоо гар хумхин бэлэн юм худалдаж авах нь элбэг болж. Малчин хүний бусдаас ялгарах хамгийн чухал зүйл бол өв соёлоо хадгалах, амьдрал ахуйдаа хэрэглэж байх явдал” гэж өгүүлсэн юм.
Х.Эрдэнэбулган
Сэтгэгдлүүд