Хорио цээрийн дэглэм цуцлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож нийтийг хамарсан арга хэмжээг аймгийн Засаг даргын захирамжаар түр зогсоосон билээ.
Энэ хугацаанд өвчний шинж тэмдэг дахин илрээгүй, нэгдүгээр хавьталын хүмүүс ямар нэгэн өөрчлөлтгүйн улмаас эмнэлэгээс гарсан тул хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Гэвч иргэдийг онцын шаардлагагүй бол голомтын бүс нутагт зорчихгүй, тарваганы түүхий мах хэрэглэхгүй байхыг Зооноз өвчин судлалын төвөөс анхааруулсаар байна.
Б.Гантуяа
Сэтгэгдлүүд