Дөрвөөс таван бүтээлч ажлыг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-04 16:50:38

Дорноговь аймгийн Мандах сум энэ жил ОНХС-гийн хөрөнгөөр дөрвөөс таван бүтээлч ажлыг орон нутагтаа хийжээ.

Сумынхаа 04-ийн эрчим хүчний агаарын шугамын дамжуулах утсыг 94 сая төгрөгийн хөрөнгөөр бүрэн сольж,  ганцхан шулуун шугамаар дамжуулдаг байсан эрчим хүчний трассыг өөрчилж 2 трансформатораар хуваарилснаар тогны хүчдэлийг тэнцүүлсэн байна.

Мөн 40.3 сая төгрөгөөр сумынхаа Эм эргэлтийн байрыг засварласнаас гадна 13.8 сая төгрөгийн хөрөнгөөр сумын төвд 8 ширхэг гэрэлтүүлэг суурилуулжээ.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ