СҮХБААТАР: Мөнххаан сум залуучуудын хөгжлийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-27 14:20:28

Мөнххаан /МОНЦАМЭ/. Мөнххаан сум Залуучуудын хөгжлийн төвтэй болж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Ингэснээр орон нутгийн залуучууд хамтдаа хөгжих, харилцан суралцах, туршлага солилцох, зорилтот бүлгийн иргэдийг удирдлага арга зүйгээр хангах, залуучуудад ажлын байр бий болгох, цаашлаад хот хөдөөгийн ялгааг арилгах боломж бий. Тус сум 5000 гаруй хүн амтай. Үүний 30 орчим хувийг залуучууд эзэлдэг.

Улсын хэмжээнд зургаан суманд хэрэгжиж буй тус төсөлд Мөнххаан сум хамрагдаж, уг Залуучуудын хөгжлийн төвийг байгуулжээ. НҮБ-ын Хөгжлийн сангийн 47,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий суурин компьютер, бусад шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж тохижуулсан байна.


Залуус сум орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцох, бусад залууст үлгэр болохуйц ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа уриалаад, цаашид сум орон нутгийн залуучууд болон хөгжлийн төвийг байнгын үйл ажиллагаатай байхад нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ