ДОРНОД: Засгийн газрын төлөөлөгчдөд хариуцлага тооцохыг шаардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-27 12:13:22

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн удирдлага Петрочайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчдөд хариуцлага тооцож, ажлын тав хоногт багтан үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардав. Петрочайна Дачин Тамсаг компанийн 19, 21 дүгээр талбайд Газрын тос, ашигт малтмалын Ерөнхий газраас томилогдсон гурваас дөрвөн алба хаагч Засгийн газрыг төлөөлөн ажилладаг. Хачирхалтай нь, тэдний нэг жилийн цалин хангамж болох 150 сая гаруй төгрөгийг Газрын тосны 19, 21 дүгээр талбайн захиргаанаас олгож байгаа юм. Энэ нь ёс зүйд огт нийцэхгүй учир Монголын төрөөс цалинжуулж, тусгай байр сууцаар хангаж ажиллуулах ёстой гэж Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцлов.  

Түүнчлэн Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захиргаанд хандаж, байгаль орчин, нөхөн сэргээлт хариуцсан ажилтнуудаа мөн ажлын тав хоногт багтааж чөлөөлөхийг шаардлаа. 

Холбоотой мэдээ