СҮХБААТАР: Тамирчдад нийт 21 сая төгрөгийн урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-23 09:07:19

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тив, дэлхий, олон улс, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож, медальт байрт шалгарсан тамирчдад мөнгөн урамшуулал олголоо. 2022 онд болзол хангасан 315 тамирчинд 21 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг гардууллаа.

 

Өнгөрсөн онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр тамирчин, олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс 15 тамирчин, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 56 тамирчин медальт байрт шалгарсан байнаШатар, спортын гимнастик аэробик, таеквондо, бодибилдинг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, дугуй, усан спорт, үндэсний бөх, хөнгөн атлетикийн спортоор амжилт үзүүлсэн  30 баг, тамирчид байна.

Баг тамирчдын амжилт, спортын төрлөөс харахад Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд багийн спорт мөн бодибилдинг, усанд сэлэлт зэрэг спортын төрлүүд сайн хөгжиж, тамирчид ч богино хугацаанд амжилт үзүүлж байгааг цохон тэмдэглээд аймаг, орон нутгийн зүгээс бүх төрлийн спорт, тамирчдаа дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ удирдлагууд илэрхийллээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсанСпортын өндөр амжилт гаргасан багш, дасгалжуулагч, тамирчид, спортын холбоо, клубийг урамшуулах журмын дагуу жил бүр энэхүү урамшууллыг олгодог уламжлалтай.

 

Холбоотой мэдээ