БАЯНХОНГОР: Салхи зарим үед 22м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-20 10:02:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 20, 21-нд Баянхонгор аймгийн хангайн уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи  20-нд говийн нутгаар, 21-нд хээр тал болон говийн нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 22 метр давж ширүүсч шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээлэв.


Энэ долоо хоногт хүйтний эрч бага зэрэг чангарч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -7-12  градус,  тал хээрийн нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -3-8 градус байна. Харин говийн нутгаар шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө -0-5 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан байх аж. 


Холбоотой мэдээ