Туркменистаны баг өсвөрийн хоккейн Азийн аваргын тэмцээнээс гурав дахь хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-16 08:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд үргэлжилж байна.


Дөрөв дэх тойргийн 3 дахь тоглолт 3 дугаар сарын 15-нд 20:30 цагаас Монгол, Туркменистаны багуудын дунд болсон юм. Эхний гурван тойрогт багууд тус бүр хоёр хожилтой байв. Тэдний хожсон нь мөнгөн медалийн болзол хангах байв. Тоглолтын гурав дах үе дуусахад Туркменистаны баг өрсөлдөгчөө 6:4 буулган авч ялалт байгууллаа.


Монголын баг 5:4 гэсэн онооныхоо харьцааг тэнцүүлэх үүднээс тоглолтын 3 дахь үе дуусахад 1 минут 32 секунд дутуу байхад хаалгачаа суулгаж, довтлогчийг нэмж оруулсан. Тоглолт үргэлжлэхэд хамгаалагчгүй хаалганд Туркменистаны баг нэг шайб оруулж ялалт байгуулан энэ тэмцээнээс тэд 3 дахь хожлоо авлаа.


Тамирчид өнөөдөр амарна /2023-3-16/. Харин энэ сарын 17-нд Туркменистаны баг Ирантай, Монголын баг Тайландтай тоглоно.

Холбоотой мэдээ