Энэ сарын башёд Дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү Р. Жамьянтогтох барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотод ирэх ням гараг /2023-3-12/-т эхлэх Японы мэргэжлийн сүмогийн энэ сарын башёд Монголын хоёр сүмоч, "Такасаго” дэвжээний Асахакүрюү Р.Жамьянтогтох, “Асахияма” дэвжээний Ц.Түшиг нар анх удаа барилдахаар болжээ.
Асахакүрюү Р. Жамьянтогтохын аав нь улсын гарьд Д.Рагчаа. Харин өвгөн
аав нь Дархан аварга Д.Цэрэнтогтох юм байна.