“Алтайн магтаал”, “Аргил цагаан өвгөн” туульс хайлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-25 16:32:20
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. .Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд өнөөдөр Монгол төрийн батламжит туульч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Авирмэдийн Балдандорж “Алтайн магтаал”, “Аргил цагаан өвгөн” туульс хайллаа. 


Алтайн магтаалыг хаврын тэргүүн сард цагаан үеэр айл гэртээ хайлуулах нь хамгийн эрхэм нандин ёс уламжлал бөгөөд бүтэн жилийн турш айл хотлоороо Алтайн эзний ивээлд багтаж, ашдын ерөөл хурж байна хэмээн сүсэглэдэг учиртай аж. Харин “Аргил цагаан өвгөн” тууль нь хамгийн зөөлөн цагаан туулийн нэг бөгөөд айл гэрийн настнуудад үр хүүхдүүдэд нь ивээл буян хишгээ хайрлах ерөөл увдистай хэмээн үздэг нэн эртний тууль юм байна.

Холбоотой мэдээ