Бэлчээрийн тухай хуулийн төслийг малчдаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-31 13:56:52

Бэлчээрийн тухай хуулийг малчдаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа талаар Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ. НҮБ-ын ХХААБ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Бодлого судлалын төв тус аймагтай хамтран 9 дүгээр сарын 14-нд дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулах аж.

Хэлэлцүүлэгт сум бүрээс хоёр малчин оролцох бөгөөд хуулийн төслийн үндэслэл нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулах тухай юм. Тиймээс өмнө нь  бэлчээрийн гэрээ хийж байсан, энэ талаар мэдлэгтэй, туршлагатай малчидыг оролцохыг урьж байгаа аж.

"Ногоон алт" төслөөс малчдын аймгийн төв рүү ирж буцах бензин, нэг бүтэн өдрийн хоолны зардлыг нь хариуцах юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ