Катар Улс хаяа карттай гадаадын иргэдийг хүлээн авах шийдвэрээ сунгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-06 08:15:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катар Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тус улс зөвхөн хаяа карттай гадаадын иргэдийг хүлээн авч буй.


Тус улс энэхүү шийдвэрээ ирэх оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан байна. Иймд зөвхөн дараах нөхцөлийг хангасан хаяа карттай гадаадын иргэд Катар Улс руу зорчих юм. Үүнд:  


•Байрлах газрын /зочид буудал, түрээсийн байр/ баталгаажсан захиалга,

•Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаанд хүчинтэй хугацаатай гадаад паспорт,

•Эрүүл мэндийн даатгал,

•Буцах нислэгээ баталгаажуулж тийзээ авсан байх юм. Хаяа карттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://hayya.qatar2022.qa/, https://www.youtube.com/watch?v=dLlgzZ_Acko холбоосоор орж үзэх боломжтой.






Холбоотой мэдээ