ОРХОН: Өвчтөн илгээх 13А маягтыг энэ сарын 30-наас цахим хэлбэрт шилжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Анхан
шатны эмнэлгээс
хоёр, гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлэхэд иргэд 13А маягтыг заавал авах шаардлагатай болдог. Энэ нь эрүүл мэндийн
үйлчилгээг хүндрүүлж байна гэж иргэд үздэг. Иймд ЭМЯ-наас E-Health, E-Hospital
программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт
өөрчлөлтүүдийг хөгжүүлж дуусжээ.
Энэ сарын
30-наас цахим маягтыг хэрэглээнд туршиж үзэхээр болсон байна.
Хэрэв туршилт амжилттай болбол сарын дараа хэрэглээнд нэвтрүүлэх аж.
13А маягт
эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх
бичиг юм. Зарим хувийн эмнэлэг иргэнийг хэвтүүлэн эмчилчихээд дараа нь 13А
маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эмнэлгийн байгууллагын
хооронд үйл
ойлголцох гол шалтгаан
болдог ажээ.