ОРХОН: Өвлийн спортын наадамд 250 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-20 15:40:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өвлийн спортын наадам Орхон аймагт болохтой холбоотой хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд Орхон аймгийн Засаг даргын орлогч, наадам зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, наадмын нээлт хаалт соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах туслах найруулагч, бүжиг дэглээч Б.Ренцэнмядаг нар оролцов.

Монголын Бүх Ард түмний спортын өвлийн 16 дугаар наадам, Монголын Хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадам хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд болох бөгөөд бэлтгэл ажилтай холбоотой  9 хороо байгуулжээ. Үүнд,

·       Зохион байгуулалт хариуцсан дэд хороо 

·       Хэвлэл мэдээлэл, маркетинг сурталчилгаа хариуцсан дэд хороо 

·       Соёл урлаг, тэмцээний нээлт, хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа хариуцсан дэд хороо 

·       Тохижилт, үйлчилгээ, дэд бүтэц, харилцаа холбоо хариуцсан дэд хороо

·       Худалдаа үйлчилгээ, дэд бүтэц, харилцаа холбоо хариуцсан дэд хороо 

·       Аюулгүй байдал, хэв журам хариуцсан дэд хороо 

·       Тэмцээний зам талбай байгуулах, баг тамирчдын бэлтгэл, оролцоо харуцсан дэд хороо

·       Эрүүл мэндийн яаралтай тусламж, аврах баг, халдвар хамгаалал хариуцсан дэд хороо 

·       Төсөв санхүү, хангалтын дэд хороо тус бүрийн чиглэлээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Тус наадмыг зохион байгуулахад  Биеийн тамир, спортын үндэсний хорооноос 200 сая,  Орхон аймгаас  50 сая төгрөг зарцуулна.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, өвлийн спортын тамирчдыг нээн илрүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, багш дасгалжуулагчдыг дэмжих, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг гаргах зорилгоор тус наадмыг зохион байгуулж байгаа юм.

 

Холбоотой мэдээ