БАЯН-ӨЛГИЙ: Сурагчид НҮБ-ын загвар хуралдаанд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-20 15:28:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. АНУ-ын Харвардын их сургуулиас жил бүр зохион байгуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдаанд Баян-Өлгий аймгийн Эмпати сургуулийн 6 сурагч оролцоно.


Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдаан (Model United Nations) нь НҮБ-ын жинхэнэ хуралдааны агуулга, дэгийн дагуу хэлэлцдэг асуудлуудыг залуусын оролцоон дээр тулгуурлан явуулдаг ба оролцогчид олон улсын харилцаа, дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, нэгдсэн зөвшилцөл хийх, цаашлаад шийдэлд хүрэхийн төлөө мэтгэлцдэг.


Энэ удаагийн загвар хуралдаанд дэлхийн  140 гаруй улсын ахлах ангийн шилдэг 4000 гаруй сурагч оролцох аж.


Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед тус аймгийн Эмпати сургуулийн захирал А.Естай болон загвар хуралдаанд аймгаа төлөөлөн оролцох 12 дугаар ангийн сурагч А. Мухамед, 11 дүгээр ангийн сурагч Г.Хулан, 10 дугаар ангийн сурагч Ж.Мухиддин,10 дугаар ангийн сурагч Ж.Лайлим, 9 дүгээр ангийн сурагч Д.Авдулла, 9 дүгээр ангийн сурагч Х.Фатима нарыг хүлээн авч уулзаж, НҮБ-ын загвар хуралдаанд оролцох урилгыг гардуулж өгөв.


Тус НҮБ-ын /MUN/ загвар хуралдаан энэ сарын 26-29-ний хооронд болох ажээ. 

Холбоотой мэдээ