“Тогтвортой амьжиргаа-3” төслийн багийг ИТХ-ын дарга хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-30 00:03:53

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжүүлэгч ОУ-ын хөгжлийн ассоциацын зөвлөх Рожер Шоттон, төслийн нэгжийн үүрэг гүйцэтгэгч Ганчимэг нарыг хүлээн авч уулзаж төсөл хэрэгжсэнээр хүрэх үр дүн, түүнд орон нутгийн удирдлагын зүгээс юуг анхаарч хэрхэн үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ИТХ-ын дарга, төслийн үр дүнг орон нутгийн орлого багатай иргэдэд үр ашигтай байлгах, орон нутагт жижиг дунд үйлдвэр ажлын байр шинээр бий болгох чиглэлд анхаарч ажиллахыг хүсээд орон нутгийн зүгээс бололцоотой бүх зүйлээр дэмжиж хамтран ажиллах болно гэдгийг хэлж байлаа.  

Тогтвортой амьжиргаа хөтөлбөр нь 2002 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн гурван үе шат бүхий төсөл юм. Төслийн үр дүнд эхний жилүүдэд алслагдсан хөдөө тосгонд хүрэх санхүүгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор бичил санхүүгийн хөгжлийн санг байгуулсан, бөгөөд  хоёрдугаар үе шатны дүнд, өвөлжилтийн бэлтгэлээ хангадаг айл өрхийн тоо  57 хувиар  нэмэгдэж, 36,000 гаруй малчин өрх бэлчээрийн менежментийн ур чадвараа дээшлүүлсэн ажээ. 

  Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ