“Мөнгөн үдэш” баярын арга хэмжээнд иргэд өргөнөөр оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-01 10:16:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээ өнгөрсөн шөнө он солигдох мөчид Сүхбаатарын талбайд боллоо.


2001 оноос хойш зохион байгуулж ирсэн ч сүүлийн хоёр жил цар тахлын улмаас цахимаар явуулсан уг арга хэмжээнд залуу хамтлаг, дуучид, бүжигчид хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Мөн арга хэмжээний дараа тодорхой чиглэлд иргэдэд үнэ төлбөхгүй автобусаар үйлчилжээ.

























Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ