СҮХБААТАР: Урьдчилсан дүнгээр 4,6 сая мал тоолууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-30 16:20:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 2022 оны жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын дүнг аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа. Урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд 4,6 сая мал тоолууллаа. Нийт малын тоо өмнөх оноос 437,9 мянгаар өссөн бөгөөд энэ жилийн тухайд мал сүрэг таван дээрээ өссөн нь онцлог байна.

Ховордоод байгаа тэмээн сүргийн тоо өмнөх оноос 200-гаар буюу 2,7 хувиар өсжээ. Хонины тоо толгой энэ онд хамгийн их өссөн бөгөөд нийт мал сүрэгт эзлэх сүргийн бүтцийн хувьд хонь 51,9 ямаа 31,9 адуу 8,7 үхэр 7,3 тэмээ 0,2 хувийг эзэлж байна. Сүхбаатар аймаг нийт малаараа улсад тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Баяндэлгэр сум аймагтаа 13 сумаа тэргүүлж, улсад хоёрдугаарт бичигдэж байна. Мөн Эрдэнэцагаан сум адуун сүргийнхээ тоогоор улсад тэргүүлж байна.

Харин тус аймгийн өрх 0,3 мянгаар өсч 19,1 мянга, хүн ам 500-аар өсч 65,8 мянгад хүрчээ.

 

Холбоотой мэдээ