СҮХБААТАР: Соёлын биет өв болох тогоог хулгайлсан хэргийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-30 13:25:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтан овооны зүүн энгэрээс хулгайд алдагдсан түүх соёлын дурсгалт тогоог Улаанбаатар, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгийн харьяат таван иргэн бүлэглэн хулгайлж, тээврийн хэрэгсэл ашиглан зөөжээ. Тогоог Улаанбаатар хотоос олж илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд тус хэрэгт Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн  газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг тогоо нь 1800-аад онд хамаарах бөгөөд Баяндэлгэр сумын Байшинтийн хийдийн лам нарын манж цавд зориулж захиалгаар хийлгүүлж байжээ. Тогоо тус сумын соёлын өвийн бүртгэлд байдаг бөгөөд Алтан овооны их тахилгаар овооны энгэрт байрлуулсан юм байна.

Хэрэг шийдэгдсэний дараа тогоог аймгийн музейд хүлээлгэн өгөх аж. 

Холбоотой мэдээ