СҮХБААТАР: Соёл урлагийн салбарынхан 2022 оны ажлаа дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл урлагийн салбарынхан 2022 оны ажлаа дүгнэлээ. Соёл, урлагийн газар байгуулагдсан цагаас хойш нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа салбар 16 байгууллагадаа танилцуулж, мөн тэдний үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг сонслоо. Энэ онд урлаг уран бүтээл, соёлын өв, соёлын бүтээлч үйлдвэрлэл, удирдлага зохион байгуулалт гээд чиглэл чиглэлд анхаарсан, үр дүнтэй жил байсныг онцолж байна.
Сүхбаатар 80 урлагийн
наадам, Хун хүүхдийн урлагийн наадам, Орон нугийн соёлын төвүүдэд хүүхэлдэйн
театрын жүжгүүд тавигдсан, Талын монгол хүндэтгэлийн тоглолт, Нүүдэлчин монгол соёлын
фестивальд 60 гаруй хүний бүрэдлэхүүнтэй амжилттай оролцоод ирсэн гээд томоохон
ажлуудыг нэрлэж болно. Мөн аймгийн хэмжээнд 2022 онд шинээр есөн уран бүтээл үзэгчдийн
хүртээл болжээ.
Улсын хоёр томоохон тооллогыг амжилттай зохион байгуулжээ. Тодруулбал, үл хөдлөх дурсгалын тооллогоор 281 газарт 1400 гаруй дурсгалыг тоолж, соёлын биет бус өвийн үзлэг тооллогоор 400 гаруй өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулсан байна.
Аймгийн Соёл, Урлагийн газар захиргааны нэгж болоод мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Газар байгуулагдаж, нэгдсэн зохион байгуулалтад орсноор салбарын үйл ажиллагааны бодлого богино хугацаанд хүрэх түшиндээ хэрэгжиж эхэлсэн. Соёл урлагийн үйл ажиллагааны тоо болоод хамрагдагсдын тоо өссөн. Тухайлбал, Соёлын бүтээлч сарын хүрээнд 108 ажил, арга хэмжээг 55 мянга гаруй иргэнд хүргэсэн. Соёл урлагийн байгууллагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нийгмийн салбарууд, бүхий л түвшинд хүрч байна гэж газрын дарга Х.Эрдэнэдэлгэр хэллээ.
Салбарын байгууллагууд үйл ажиллагаагаа дүгнүүлэхэд 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Жаахан шарга театр, Нийтийн Номын сан, Угсаатны зүйн музей "А" үнэлүүлсэн бол Соёл, урлагийн газрын тоон болон чанарын үнэлгээгээр амжилттай үнэлэгдэж тэргүүн байрыг Түмэнцогт сумын Соёлын төв, удаах байрыг Сүхбаатар, Мөнххаан Түвшинширээ Онгон сумдын соёлын төвүүд эзэлжээ.