Үндэсний Дээд Лигийн нээлтийн тоглолт пүрэв гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-29 14:57:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/-ны 2022-2023 оны Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт 12 дугаар сарын 1-ний өдөр UG Arena ордонд болно.


Энэ удаад багууд шинэ бүрэлдэхүүн, шинэ өнгө төрх, илүү хүчтэйгээр шинэ улирлыг эхлүүлэхээр зэхээд байгаа юм.


Тус нээлтийн тоглолтын хуваарийг /12.01/ та бүхэнд сонирхуулж байна.


16.00 цагаас Улаанбаатар Амазонс – Эрдэнэтийн Уурхайчид /эмэгтэй баг/, 18.00 цагаас Архангай Алтан Дорнодын Дайчид – Тэнүүн Өлзий багууд тоглоод шинэ улирлын нээлтийн ёслол болно. Улмаар 20.30 минутаас  Хүлэгүүд – Эрдэнэтийн Уурхайчид багуудын тоглолт болох юм байна.


Ташрамд дуулгахад, Монголын Үндэсний Дээд лигийн тэмцээн энэ оны 12 дугаар сарын 01-нээс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд UG Arena үргэлжилж аваргуудаа тодруулах юм.

Холбоотой мэдээ