ДОРНОГОВЬ: Боомтын өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэл 94 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-29 12:17:55

Дорноговь/МОНЦАМЭ/. Замын-Үүдийн боомтын шинэ өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэл 94 хувьтай байна.

Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн  хүрээнд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм.

Боомтын өргөтгөл ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал дөрөв дахин, иргэдийн зорчих тээврийн урсгал гурав дахин нэмэгдэх боломжтой аж.

Боомтын бүтээн байгуулалтын ажилтай Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоор ахлуулсан ажлын баг, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Замын-Үүд суманд ажиллахдаа танилцсан байна.



Холбоотой мэдээ