Нэг тонн нүүрсний үнийг 57.750 төгрөг болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-18 10:50:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Багануур" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 16-нд хуралдаж, хэрэглэгчдэд борлуулах 1 тонн нүүрсний үнийг 57.750 төгрөг болгох шийдвэр гаргасан байна. 


Шинэчлэн тогтоосон нүүрсний үнийг 11 дүгээр сарын 21-нээс мөрдөх юм. 

Тус компани 1 тонн нүүрсийг 47400 төгрөгөөр олборлоод станцуудад 33500 төгрөгөөр борлуулж, тонн тутамд 13900 төгрөгийн алдагдалтай ажиллаж байв. Хоногт дунджаар 11900 тонн нүүрс олборлон борлуулдаг ч нүүрсний үнэ, өртөгийн зөрүүнээс хоногт л 165.8 сая төгрөгийн алданги хүлээдэг тул ийнхүү шийдвэрлэжээ. 





Холбоотой мэдээ