ХӨВСГӨЛ: Сэтгэл зүйчдийн баг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-11 09:03:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөх, амиа хорлох зэрэг асуудал өмнөх онуудаас нэмэгдэж байгаа учраас гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар Сэтгэл зүйч нарын багийг байгуулахаар болов.

Орон нутагт төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйч нарыг бүртгэлжүүлэн нэг баг болгон төлөвлөгөө гарган иргэд, хүүхэд залууст зөвлөгөө мэдээллийг өгч ажиллуулах юм.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 20 гаруй сэтгэл зүйч ажиллаж байгаа судалгаа гарсан байна. Сэтгэл зүйч нар  баг болон нэгдэж, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран төлөвлөгөө гарган Мөрөн сум болон зарим суманд хүрч ажиллах ажээ.

Холбоотой мэдээ