ДОРНОД: Нийт эмэгтэй ажиллах хүчний дийлэнх нь 30-39 насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-08 10:27:43

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн салбар дахь эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.


-Дорнод аймаг нийт 84650 хүн амтайгаас 41823 буюу 49.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.


-Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74 байгаа нь эрэгтэйчүүдээс даруй найман жилээр урт насалж буй үзүүлэлт юм.


-Жендэр хөгжлийн үзүүлэлт буюу дундаж наслалт, боловсрол, цалин орлогыг эрэгтэйчүүдтэй харьцуулахад 0,752 байгаа нь дундаж үзүүлэлт аж.


-Дорнод аймгийн хэмжээнд 15-69 насны 17 мянга гаруй эмэгтэй ажиллах хүч бий. Үүнээс долоон мянга гаруйг нь 30-39 насныхан эзэлж байна.


-Өрх толгойлсон 4250 эмэгтэй байгаагаас 18 хүртэлх насны хүүхэдтэй 1652, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй 177 эмэгтэй байна.


-Хөгжлийн бэрхшээлтэй 1680 орчим эмэгтэй бий.


-Дорнод аймагт нийт 2000 гаруй ААНБ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 1764 компанийн 743-ыг, 87 нөхөрлөлийн 41-ийг, 82 хоршооны 32-ыг нь эмэгтэй хүн удирдаж байна.


-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 төлөөлөгчийн тав нь эмэгтэй.


-2023 оны 1 дүгээр сард нийт 134 эх амаржжээ.


-Аймгийн хэмжээнд 8427 малчин байгаагаас 2537 нь эмэгтэй малчин байна.


-“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонтой 7000 эх бий. Тэдний 2004 нь 1-р зэргийн, 5036 нь 2-р зэргийн одонгийн мөнгөн тэтгэмж авч байна.


-Жилд 150 орчим эмэгтэй “Алдарт эх”-ийн одон шинээр авдаг. 2022 онд  "Алдарт эх"-ийн 1 дүгээр одонг 228, 2 дугаар одонг 370 эх хүртжээ.


-2021 онд 42 эмэгтэй, 2022 онд 48 эмэгтэй гэмт хэрэгт холбогдсон.   

Холбоотой мэдээ