Иранд сэтгүүлчид хамтран зүтгэгчдээ суллахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-10-31 16:35:47

ТЕХРАН. /DW/. Иранд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг суллахыг тус улсын 300 гаруй сэтгүүлч ням гарагт уриалжээ.


Тэд Ираны “Etemad тэргүүтэй сонинуудад хэвлүүлсэн мэдэгдэлдээ эрх баригчдыг хэвлэл мэдээллийн салбарынхныг баривчилж, иргэний эрхийг нь зөрчиж байна хэмээн буруутгасан байна.


Өнгөрсөн сард Иранд 22 настай бүсгүй Махса Амини толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар цагдаа нарт баривлагдсаныхаа дараа нас барснаас үүдэн жагсаал цуглаан өрнөж эхэлсэн нь улмаар эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болон хувирчээ.


Аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас олон арван хүн амиа алдсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, жагсаалын үеэр 40 гаруй сэтгүүлч баривчлагджээ. 

Холбоотой мэдээ