“Samsung”-ийн өв залгамжлагчийг тушаал дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСӨҮЛ. /Reuters/.
БНСУ-ын технологийн “Samsung
Electronics” компанийн де-факто
тэргүүн Ли Жэ Ёныг тэргүүний албан тушаалд дэвшүүлсэн талаар тус компани пүрэв
гарагт мэдээллээ.
“Samsung”-ийн мэдэгдэлд дурдсанаар, удирдах зөвлөл дэлхийн бизнесийн орчны тодорхойгүй байгаа энэ үед бизнесийн тогтвортой
байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Ли Жэ Ёныг гүйцэтгэх захирлаар
томилжээ.
Ли Жэ Ён БНСУ-ын
хамгийн том конгломерат болох “Samsung” группийн гол цөм болсон технологийн компанид 1991 оноос ажиллаж эхэлсэн
бөгөөд 2012 оноос дэд тэргүүний албыг хашиж эхэлжээ. Улмаар эцэг Ли Кун Хигээ хоёр
жилийн өмнө нас барснаас хойш халааг нь аваад байсан юм.
Лхагва гарагт “Samsung
Electronics”-ийн танилцуулсан
гуравдугаар улирлын орлогын тайлан компанийн үйл ажиллагааны ашиг, цэвэр орлогын
хэмжээ хоёр оронтой тоогоор буурсныг харуулжээ.