БАЯН-ӨЛГИЙ: Цагаан арал багт цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-26 16:23:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа. 


Барилгын нийт төсөвт өртөг 380 сая төгрөг бөгөөд барилга угсралтын ажлыг "Викторбуйлдинг" компани төлөвлөсөн хугацаанд багтаан гүйцэтгэсэн байна.


Баяннуур сумын Цагаан арал баг нь сумын төвөөс 30, аймгийн төвөөс 100 орчим км зайд оршдог. Багийн төвд цэцэрлэгийн шинэ барилга барьснаар малчдын хүүхдүүд стандартын шаардлага хангасан тохилог орчинд сурч боловсрох боломж бүрдэж байна.  

Холбоотой мэдээ