ХКН-ын Төв хорооны гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-21 15:24:30

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Коммунист Намын /ХКН/ XX их хурлын тэргүүлэгчид намын Төв хороо болон Сахилга батыг хянан шалгах төв комиссын гишүүнд нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг баталлаа.  


"Синьхуа" агентлагийн мэдээлснээр, жагсаалтыг хэлэлцсэн хурлыг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалсан байна. Төв хорооны шинэчилсэн бүрэлдэхүүнд орж болох гол хүмүүсийн жагсаалтыг их хурлын төлөөлөгчдөд танилцуулахаар өгчээ.


Журмын дагуу ХКН-ын Төв хорооны бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 10 дугаар сарын 22-нд үдээс өмнө албан ёсоор санал хураасны дараа зарлана.


ХКН-ын Төв хороо нь намын их хурлаас байгуулагдсан намын удирдах дээд байгууллага юм. 1927 оныг хүртэл ХКН-ын Төв хороо нь ХКН-ын Гүйцэтгэх Төв Хороо гэж нэрлэгддэг байв.

Холбоотой мэдээ