Өмнөд Солонгосын армийн цэргийн сургууль өнөөдөр эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-17 16:41:29

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын армийн оны сүүлийн хагасын ээлжит цэргийн сургуулилалт өнөөдөр буюу даваа гарагт эхэлсэн бөгөөд 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Тус улсын хуурай замын, тэнгисийн, агаарын цэргий хүчин оролцож буй үндэсний батлан хамгаалах цэргийн сургуулилалт нь батлан хамгаалах үйл ажиллагааны хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор явагдаж байгаа аж.


Мөн Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын арми БНСУ-ын армитай хамтран ажиллах чадварыг сайжруулах зарим сургуулилтад оролцоно гэсэн мэдээлэл байгаа юм.


Уг сургуулилтын үеэр БНАСАУ-ын талаас дахин өдөөн хатгалга хийх магадлал өндөр хэмээн ажиглагчид үзэж байна.  

Холбоотой мэдээ