С.Билгүүн шатрын бодлого бодолтын Монгол Улсын аваргаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-17 09:34:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо /МШХ/, Цагаадай трейд” компанитай хамтран ням гарагт /2022.10.16/ МУИС-ийн Номын санд шатрын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.

 

Энэхүү тэмцээнийг Дэлхийн шатрын холбооны Шатрын бодлого зохиомжийн хүндэт мастер, ОУШ, ОУХМ, шатрын нэрт зүтгэлтэн С.Чимэдцэрэн агсны мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит болгож шилдгүүдийг шалгаруулсан гэдгээрээ онцлогтой боллоо.

 

Шатрын бодлого бодолтын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд шатрын бодлого спортын төрлийн ФМ 1, ОУХМ 1, СМ 6, ДМ 1 оролцсон нийт 19 шатарчин, бодлого бодогчид өрсөлдөв.

 

ФМ С.Билгүүн 53.75 оноогоор I байр эзэлж 2022 оны Монгол Улсын аваргаар шалгарсан бол СМ  С.Чингүүн 44 оноогоор II байр, СМ Э.Энхнар 41.25 оноогоор III байрыг тус тус эзэллээ. Харин эмэгтэйчүүдээс Х.Баясгалан 29.75 оноогоор тусгай байрт шалгарлаа.




С.Чимэдцэрэн агсаны үе үеийн шавь нар

Холбоотой мэдээ