"Донор хамт олон"-ыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 15:18:00

Өмнөговь аймагт Ханхонгор сумын ЭМТ, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хамт олон 2 дахь удаагаа, аймгийн Онцгой Байдлын Газар анх удаагаа "Донор хам олон"-оор шалгарчээ.

Бусдад амьдрал бэлэглэж өөрийн цусаа хандивлана гэдэг хамгийн ариун үйлс гэж тус аймгийн УЗХорооныхон ярьж байна. Энэ жил хүндэт донор 3, Ачтан донор 3, Энэрэнгүй донороор 6-аар нэмэгдсэн сайхан мэдээтэй байгаа аж. 

Тус байгууллагаас жил бүр "Дэлхийн донорын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Уг өдрөөрөө иргэдийг сэтгэл харамгүйгээр ариун цусаа бэлэглэхийг уриалж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлан алдаршуулдаг ажээ.  Өмнөговь аймагт энэ сарын 17-нд тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Дэлхийн донорын өдрийг ДЭМБ, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Цусны доноруудын байгууллагуудын олон улсын холбоо, Цус сэлбэх олон улсын нийгэмлэг зэрэг байгууллагуудын санаачлагаар 2004 оноос жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг болсон ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ