БНСУ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-14 09:25:00

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөртэй холбогдуулан БНСУ-ын Засгийн газар 15 хувь хүн, 16 байгууллагад хориг арга хэмжээ авч байна гэж тус улсын Гадаад хэргийн яам баасан гарагт мэдэгдлээ.


БНСУ-ын Засгийн газар ийм хязгаарлалтыг таван жил орчим тавиагүй юм. 


Хориг арга хэмжээний жагсаалтад багтсан 15 хүн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригт өртсөн байгууллагуудад харьяалагддаг бөгөөд үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрүүдэд зориулж хөрөнгө, материал татах үйл ажиллагаатай холбоотой гэж Өмнөд Солонгосын дипломатчид мэдэгдэв. Харин 16 байгууллага нь үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд зориулж хөрөнгө босгох, материал татах, Умард Солонгосын ажилчдыг илгээх, түүхий газрын тосыг хууль бусаар хил давуулах зэргээр хориг арга хэмжээг тойрч гарахад тусалдаг аж.


Жагсаалтад багтсан байгууллагуудтай санхүүгийн гүйлгээ хийхийн тулд БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хороо болон Солонгосын банкнаас (Төв банк) урьдчилан зөвшөөрөл авах ёстой байна.

Холбоотой мэдээ